Катарын Доха хотод боксын ДАШТ эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 70 гаруй орны 260 боксчин 2016 оны олимпийн 23 эрхийн төлөө тулалдах юм. Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль цаашлаад олимпийн эрх авахын төлөө 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар оролцож байна. ОУХМ Э.Идэрхүү эхний тулаанаа Пан Америкийн наадмын хүрэл медальтай Венесуэлийн Диас Азокар Хосөтой хийхээр болсон.
Харин 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөжээ. Тэрээр хуваарийн дагуу энэ сарын 8-нд ринг дээр гарах юм. Ингэхдээ Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай нь хүч үзэх аж. 60 кг-д ОУХМ Д.Отгондалай эхний даваанд мөн л гоц мөргөсөн байна. Дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгөн медальт Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь Д.Отгондалай тулалдах юм. Харин өнөөдөр 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Зденек Чладектай эхний тулаанаа хийхээр боллоо.
Сэтгэгдэл (2)