Энэтхэгийн Раджастан мужид 5.97 кг жинтэй хүүхэд мэндэлсэн байна. Тэрээр Энэтхэгийн хамгийн хүнд жинтэй хүүхэд мэндэлсэн анхны тохиолдол болоод байгаа аж. Түүний ээжийг Гога Бай гэдэг, 25 настай, бараг 100 кг жинтэй. Эх болон нярайн биеийн байдал сайн байгаа гэжээ. Энэтхэгчүүдийн хувьд урьд хожид байгаагүй тохиолдол байсан учир 5.97 кг жинтэй хүү ихээхэн дуулиан тарилаа.