Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэхүү ойн хүрээнд 10 дугаар сарыг гэрэл зургаар амьсгалсан сар болгох нь ээ.
Ойн хөтөлбөр:
-Аравдугаар сарын 04. 12:00 цагаас “Ертөнцийг гэрлээр бичих урлаг” номын нээлт В.Баттулгай
-Аравдугаар сарын 05. 12:00 цагаас Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Хэвлэлийн бага хурал – Монгол Ньюс
-Аравдугаар сарын 05-06. 11:00 цагаас Даваасамбуу “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн нээлт Q art gallery-д
-Аравдугаар сарын 07-08 ны өдөр. 11:00 цагаас Б.Болор-Эрдэнэ “Нүд-2” үзэсгэлэн нээлт Q art gallery-д
-Аравдугаар сарын 09-10 ны өдөр. 12:00 цагаас Нийт гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн Q art gallery-д
-Аравдугаар сарын 10 ны өдөр. 12:00 цагаас “Монголын гэрэл зурагчид 80 жил” номын нээлт Q art gallery-д
-Аравдугаар сарын 11 ны өдөр. 13:00 цагаас Баярын хурал – Улсын Филармоны концертын танхимд
-Аравдугаар сарын 11 ны өдөр. 16:00 цагаас Дурсгалын зураг авалт. Чингисийн талбайд
-Аравдугаар сарын 11 ны өдөр. 17:00 цагаас Хүлээн авалт – Туушин зочид буудалын Соёмбо танхимд
-Аравдугаар сарын 13-15ны өдөр. 13:00 цагаас Гэрэл зургийн техник хэрэгсэл, сурталчилгаа, үзэсгэлэн
-Аравдугаар сарын 14 ны өдөр. 12:00 цагаас Г.Ган-Өлзий “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн нээлт Blue moon art gallery-д зохион байгуулахаар төлөвлөжээ.
urlag.mn