Өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн бодибилдинг, фитнесийн Азийн АШТТашкентад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцож буйгаас одоогийн байдлаар хоёр алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг аваад байна.
Тодруулбал, бодибилдингийн эрэгтэйчүүдийн 55 кг жингийн ангилалд Ч.Мянганбилэг, эмэгтэйчүүдийн спорт модель +165 см ангилалд Н.Анужин нар алт, эрэгтэйчүүдийн спорт модель +170 см ангилалд Б.Лхагвадорж мөнгө, эрэгтэй атлетик ангилалд У.Нямтулга хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (1)