Убекстаны Ташкент хотноо болж буй гран при тэмцээнээс шигшээ багийн тамирчин Б.Тэмүүлэн +100 кг-ын жинд өчигдөр барилдан мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Тэмүүлэн Ташкентийн гранприд одтой барилдаж аваргын төлөө шалгарсан ч финалд Японы жүдоч Кента Нишигатад торгуулиар хожигдлоо. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн бөхийг, гуравдугаар тойрогт Киргизын бөхийг, дөрөвдүгээр тойрогт Австрийн бөхчүүдийг ялж финалд шалгарч үлдээд байсан юм.