Рио-2016 олимпийн оноо олгох тэмцээн Ташкент хотноо өчигдөр эхэллээ. Эхний өдөр 48 кг жинд манай эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг “Ташкентийн Гран При”-гээс алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгаран зооны аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгтэй таарч торгуулиар ялан финалдсан юм. Ингээд алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жон Бокёонг вазари үнэлгээгээр ялж, Ташкентийн Гранприд түрүүллээ.
Сэтгэгдэл (1)