Хятадын өмнөд нутаг Гуань Си ӨЗО-ны Лю Жоу хотын Лю Чэнг гацаанд Өнөө өглөө 8 цагт дахин дэлбэрэлт болж 6 давхар барилга бүхэлдээ нурсан ч хүний амь эрсдээгүй байна.
Харин өчигдрийн 15 цаг 15 минутад Лю Жоу хотын Лю Чэнг гацаанд үргэлжилсэн 17 дэлбэрэлтэд 7 хүн нас барж 51 хүн шархдан 2 хүн сураггүй алга болжээ. Уг дэлбэрэлтийг террорист халдлагын шинж бүхий гэмт хэрэг хэмээн тус газрын Цагдаагийн газраас мэдээлжээ. Түргэн хүргэлтээр дамжин энэ гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул түргэн хүргэлтийн үйлчилгээг зогсоогоод байна.
Тус газрын худалдааны төв, мал үржүүлгийн товчоо, дотуур байр зэрэг газрууд дэлбэрэлтэд өртжээ. Энэхүү хэргийг хотын болон тус газрын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд нэг хүнийг сэжигтнээр баривчлаад байгаа юм байна.
Гуань Си Жуань өөртөө засах орны статустай Хятадын өмнөд хэсгийн бүс нутаг , Хятад болон ЗӨА-ийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутаг аж. Жуан, Хань, Яо, Mяо, Мулао, Мао Хань, Хуй, Жинг, зэрэг олон үндэстэн ястан амьдардаг юм байна.