“Эгшиглэн магнай” хөгжим урлалын компанийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадам нь орон нутгийн морин хуурын татлагуудыг өвлүүлэх, хадгалах,сэргээх , түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын ивээл дор МУСГЗ П.Байгальжавтай хамтран зохион байгуулсан юм.
Тус наадамд орон нутгийн морин хуурын татлагууд болох Түшээ гүнийн жонон , Уулган шарын явдал, Цэцийн жонон, Ноён Сэврэйн жонон гэх зэрэг татлагууд тоглогдсон.Энэхүү наадамд 8 сумын 60 гаруй хүүхэд оролцсон бөгөөд хамтлаг, гоцлол гэсэн 2 төрлөөр шалгаруулалт явагдсан бөгөөд гоцлолын төрөлд 6 -8 -р анги, 9-12-р ангийн төрөлд шилдэгүүдээ шалгарууллаа.
6-8 -р анги
1-р байранд - Даланзадгад сумын 1-р арван жилийн сурагч Н.Бямбасүрэн
2-р байранд - Ханхонгор сумын Мэргэжлийн сургуулийн сурагч М.Саруулбаяр
3-р байранд – Даланзадгад сумын 2-р арван жилийн сурагч М.Энхчимэг
9-12-р анги
1-р байр - Даланзадгад сумын 1-р арван жилийн сурагч Ө.Золбоо
2-р байр- Цогт-цэций сумын Цэцийн жонон хамтлаг Б.Амарсайхан
3-р байр – Даланзадгад сум 1-р арван жилийн сурагч О.Эрдэнэбат
Шилдэг хамтлаг төрөлд
1-р байр- Ханбогд сумын “Галбын жонон” хамтлаг
2-р байр- Цогт-овоо сум “Эгшиглэн” хамтлаг
3-р байр- Ханхонгор сум “Угсаатан” хамтлаг
Мөн Даланзадгад сумын “Гурван сайхны эгшиглэн“ хамтлагийн удирдагч багш Л.Мөнхбаяр шилдэг багшаар шалгарсан бөгөөд энэхүү наадам нь жил бүр уламжлал болгон зохиогдох юм байна.