БНСУ-ын Мунгён хотод 10 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд болох Армийн дэлхийн спортын зуны VI наадамд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчид бокс, буудлага, дугуй, жудо, тэквандо, чөлөөт бөх, хөнгөн атлетик зэрэг 8 спортын төрлөөр оролцоно.
Багийн ахлагчаар “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр оролцохоор явж байна.
SICM, Дэлхийн армийн спортын зөвлөлөөс 4 жил тутам зохион явуулдаг энэ наадам анх 1995 онд италийн Ром хотод болж Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байжээ. Армийн дэлхийн спортын зуны наадамд манай улсын баг хоёр дахь удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн спортын наадамд дэлхийн 100 гаруй орны 8 мянга орчим тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөх аж.