2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт болно.
Тэгвэл тус улс зундаа хэтэрхий их халдаг учраас асуудлыг ямар нэг аргаар зохицуулах шаардлага тулгараад байсан.
Тэгвэл энэ асуудлыг эцэслэн шийдэж, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ний хооронд болгох шийдвэрийг Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос баталлаа.
Ийнхүү Катар дахь ДАШТ өвлийн улиралд болохоор боллоо. Гэхдээ бусад улсуудын лигийг тэгтлээ хүндрүүлэхгүйн тулд ДАШТ-ийг сарын хугацаатай бус арай бага хугацаанд буюу 28 хоногт багтаан явуулж дуусгахаар болжээ.