Энэ онд Монгол циркийн 70 жилийн ой тохиож байна.
Ойн хүрээнд монголын урлагийн байгууллагууд хамтран “Олон улсын залуу циркчдийн наадам"-ыг ирэх сард зохион байгуулахаар болжээ.
Залуу циркчдийн наадам аравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд Монгол, Өвөрмонгол, Япон, Казахстан, ОХУ-Буриад, Швейцарь, Вьетнам, Якутын уран бүтээлчид ирж оролцохоор болсон аж.