Японы иргэн Хидекичи Миязаки 100 метр зайг 42.22 секундэд туулж ойрын зайнд гүйгчийн Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Өдгөө 105 настай тэрбээр бэлтгэлийн үеэр 100 метр зайг 36 секундэд туулж байсан аж. Мөн 103 настайдаа уг зайг 34.10 секундэд туулж дээд амжилт тогтоож байжээ.
Тэрбээр энэхүү амжилтынхаа нууцыг тайлбарлахдаа "Өдөр бүр тогтмол дасгал хийж, эрүүл хүнсийг тохируулан хэрэглэж, хоолоо зохих ёсоор нь зажилж иддэг" хэмээн тайлбарласан байна.
Миязаки 93 настайдаа анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн аж.