Кавказын нурууны Эльбрус уул буюу Европ тивийн ноён оргилын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race-2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээн болох гэж байна.
Энэ тэмцээний шалгаруулалтад ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчин оролцохоор өрсөлдөж байгаа билээ.
Энэ сарын 27-ны өдөр өндөрлөх тус тэмцээнд ОУХМ, уулчин Д.Отгонхүү оролцохоор ОХУ-ыг зорьсон. Тэгвэл тэрбээр сонгон шалгаруулах тэмцээнд 01 цаг 05 минутын амжилтаар түрүүлжээ. Удаах байруудад Польш улсын тамирчин Марсин Ржезотко, ОХУ-ын тамирчин Артем Хвостов нар шалгарсан байна.