Ирэх сарын 12-18-ны өдрийн хооронд манай улсад олон улсын циркчид тоглолтоо толилуулах гэж байна. Тодруулбал, Монгол , Өвөр Монгол , Япон , Казахстан , ОХУ , Буриад , Швейцарь , Вьетнам, Якут зэрэг орнуудын авъяаслаг циркчид нэгдэж бидэнд тоглолтоо үзүүлэх нь.
Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Уг тоглолт нь тус ойд зориулагдаж байгаа аж.
“ОЛОН УЛСЫН ЗАЛУУ ЦИРКЧДЫН НААДАМ” –ыг зохион байгуулснаар Монголын үзэгчдэд соёл, хүмүүжлийн хүчтэй зэвсэг болж, сэтгэлгээний шинэчлэл авчрахын зэрэгцээ циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх таатай боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Т.Сар
Сэтгэгдэл (1)