Дубай хотын ханхүү Рашид Бин Мохаммед Бин Аль Мактоум зүрхний шигдээсээр гэнэт таалал төгсчээ.
Яаралтай дуудлага хүлээн авсан эмч нарыг ирэхэд түүний зүрх аль хэдийнэ зогссон байсан аж. Дубай хотын удирдлага болон ард иргэд гашуудан харамсаж, хот даяар гашуудал зарлажээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын цагдаагийн газраас түүний үхэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй гэж мэдэгдсэн ба зүрх нь үе, үе хатгаж өвддөг байсныг эмч нар баталсан гэнэ.
Өдгөө 34 настай байсан ханхүүг энэ долоо хоногийн бямба гарагт оршуулах аж. Мөн гашуудлын өдөр зарлан хотод ямар нэг үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ зохиохыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (4)