Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай.
Энэ жилийн улсын баяр наадмаар түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд болон шинээр төрсөн цолтнуудаас допинг илрээгүй байна. Энэ тухай Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Энэ жил бөхчүүдээс допинг илрээгүй гэсэн албан ёсны хариу наймдугаар сарын дундуур манай холбооны тэргүүн Р.Нямдоржид ирсэн. Энэ жилийн хувьд ямар нэгэн асуудал үүсээгүй учраас олон нийтэд мэдэгдээгүй” хэмээн мэдээлжээ.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн наадмаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад шинээр улсын начин цол хүртсэн Н.Адьяабат, Б.Суманчулуун нараас допинг илэрч цолыг нь хурааж байсан билээ.
Сэтгэгдэл (1)