Пакистан Улс цаазын ялыг ойр ойрхон хэрэгжүүлж байгаа. Мягмар гарагт доод мөчний саажилттай эрэгтэйг цаазаар авах болсноо тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Гэм буруутай нь тогтоогдсон хоригдлыг дүүжилж хөнөөнө гэсэн байна. Харин эрэгтэйн доод мөч нь саажилттай тул түүнийг хэрхэн дүүжлэх торхойгүй байна гэж “BBC” агентлаг мэдээлжээ.
Цаазаар авахуулах 43 настай Абдул Басит шоронд орсныхоо дараа өвчин тусч доод мөч нь саажилттай болжээ. Тэрээр энэ жил Пакистанд цаазын ял хүртсэн 240 дэх хүн болох юм. Абдул Басит 6 жилийн өмнө онц хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн хэргээр шоронд оржээ. Гэмт хэрэгтэн өнгөрсөн сард цаазлуулах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон байж.
Пакистан улс нь 2014 оны 12 дугаар сараас хойш цаазын ялыг сэргээсэн билээ. Тухайн үед засгийг газар Пешавар мужийн сургууль дээр 150 гаруй хүнийг хөнөөсөн террорист талибанчуудтай тэмцэхэд энэ аргыг хэрэглэнэ гэсэн ч өдгөө “энгийн” иргэндээ ялын дээд хэмжээ оноох болсон нь шүүмжлэлд өртөөд байна.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зүй бусаар цаазлах гэж буйг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж эхэлсэн байна.
Г.Үжин