Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй найман багийн 400 гаруй өсвөрийн шилдэг тамирчид врсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 өсвөрийн тамирчинд батламж олгож, Монгол Улсын 16 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх юм.
Өсвөрийн шигшээ багийн тамирчид бямба гаригт эхлэх “Спрайт” хөгжлийн лигт тоглохоос гадна он ирэх онд болох Олон улсын тэмцээнд оролцох ажээ. Энэ удаагийн 16 насны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Багануур, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирсэн байна. Тэмцээний аваргууд баасан гаригт тодорно.