Сомалийн нийслэл Могадишу хотод томоохон халдлага гарсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгчийн ордны хаалганы ойролцоо машин дэлбэрсэн байна. Халдлагаар багадаа 6 хүн амиа алдсан гэж нүдэн гэрчүүд мэдээлжээ.
Одоогоор хохирогчдын тоо болон мэдээллийг албан ёсоор өгөөгүй байна. Ямар ч байсан амиа алдагсдын дунд Ерөнхийлөгчийн хамгаалагчид болон турк хүмүүс байсан гэх мэдээллийн Сомалийн хэвлэлүүд цацжээ.
Ерөнхийлөгчийн ордны үүдэнд дэлбэрэлт болсны дараа гарсан утаа холын хорооллоос ингэж харагджээ.
Энэхүү халдлагыг хэн үйлдсэн болох нь мөн тодорхойгүй байгаа юм. Өмнө нь исламын алан хядагчдын бүлэглэл “Аль-Шабаб” Ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт зохион явуулахыг оролдож байсан билээ. “Аль-Шабаб” бүлэглэл нь 2011 онд Могадишуг хяналтаасаа алдсан боловч нийслэл хотод олон удаа халдлага үйлдсэн.
Түүнчлэн ирэх онд Сомалийн Ерөнхийлөгчийн сонгууль болох тул улс төрийн зорилготой халдлагыг дотроос зохион байгуулсан байж ч болох гэж мэдээлсэн хэвлэлүүд байгаа юм.
Ерөнхийлөгчийн ордонд парламент байрладаг тул төрийн өндөр албан тушаалтнууд байнга орж гарч байдаг аж. Азаар халдлага орой болсон тул олон хүн өртөөгүй хэмээн үзэж байна.
Г.Үжин