Унгарын Ерөнхий сайд дүрвэгсдийн хямралын асуудлыг хэлэлцэж буй Брьюсселийн уулзалт дээр өлгөж авахуйц ноцтой үг хэллээ гэж “Guardian” агентлаг мэдээллээ. Тодруулбал дүрвэгсдийг Европын орнуудын хилд заналхийлж байна хэмээн буруутгажээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан дүрвэгсэд “хаалга эвдэж” байгаа нь нэгдсэн байр суурь шаардагдаж буйг харуулж байна гэлээ. Унгарын засгийн газар цагаачдаас хилээ хамгаалах шийдвэр гаргасны дараахан бүс нутгийн хурал дээр хэлсэн үгэндээ Ноён Орбан “Тэд биднийг түргэн эзэлж авахыг оролдож байна. Тэд зөвхөн хаалга тогшоогүй, үүнийг эвдэлж байна. Тиймээс Европын орнуудын хил заналхийлэлд өртсөн” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Унгарын хил дээр болсон мөргөлдөөн. Тус улсын парламентын баталсан шинэ хуулиар хил дээр энхийг сахиулагчид дүрвэгсдийн эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий, торон буу зэргийг ашиглахыг зөвшөөрсөн юм.
Европын холбооны гишүүн орнуудад дүрвэгчдийг квотоор тараан байршуулахыг эсэргүүцэж буй Польш, Унгар, Чех, Словак улсууд ч энэхүү уулзалтанд оролцож байна.
Харин зарим орнууд дүрвэгсдийг найрсгаар хүлээж авахыг бусаддаа уриалж байна. Тэдгээр төлөөллийг тэргүүлж буй Герман, Франц улсууд Грек, Итали, Унгарт очсон дүрвэгсдээс 120 мянгыг нь хүлээж авахаа мэдэгдээд байгаа билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)