Туркийн эрэг дээр цагаачдын хийлдэг завь худалдааны онгоцтой мөргөлдөж осолдсон ноцтой хэрэг гарчээ. Энэхүү ослын улмаас хүүхэд том хүн багтсан багадаа 13 хүн амиа алдлаа хэмээн тэнгисийн хамгаалагчид мэдээлсэн байна. Осол Канаккале боомт хотын ойролцоо болжээ. Цагаачдын завь Агийн тэнгист байрлах Грекийн арал Лесбосийг зорьж явсан байна. Амиа алдагсдын дотор 4 хүүхэд байжээ. Тэдгээрээс гадна 8 хүн хүндээр гэмтэж бэртсэн бөгөөд ойролцоох орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Олон мянган хүн Туркээс Грек хүртэлх далайг хийлдэг завиар гатлахыг хүсч байна.
Дээрхээс өөр бас нэгэн осол болсон нь Лесбос арлаас хөдөлсөн завь алга болж 26 хүн сураггүй болжээ. Цагаачидтай хамт осолдсон хүмүүсээс 22-ыг нь олсон бөгөөд сураггүй бологсдыг амиа алдсан хэмээн тооцоход хүрээд байна.
Сүүлийн үед Лесбос арлын ойролцоо ослууд ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн баасан гарагт Лесбосийн ойролцоо цагаачдын завь живснээр 13 хүн сураггүй болж, 5 настай охин амиа алдсан билээ.
Туркийн эргийн хамгаалагчид осолдсон цагаачдын цогцсыг тээвэрлэж байна.
Энэ хооронд олон мянган дүрвэгч өмнөд Европын хилийг гаталсаар байна. Австрид л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 20 мянган дүрвэгч хүлээн авна гэсэн хүлээлттэй байжээ. Ирак, Сири, Афганистанаас цагаачилж буй иргэдийн хувьд Турк, Грекийн хооронд завиар явах нь маш эрсдэлтэй алхам болоод байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)