Хүүхдийн спортын V их наадам спортын 17 төрлөөр зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулжээ. Уг наадмын хаалт өнөөдөр 17:00 цагт Чингисийн талбайд болно. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэнд спортын дэд сайд наадмыг зохион байгуулах хороон дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон эх орны өнцөг булан бүрээс ирж наадамдаа оролцсон 2500 өсвөрийн шилдэг тамирчид оролцох юм байна.