Бразилийн өмнөд хэсгийн хэд хэдэн суурин газар Чилийн хүчтэй газар хөдлөлтийн үр дагавар болсон чичиргээг мэдэрсэн байна. Тус улсын Сан-Паулу хотод чичиргээ мэдрэгдэх үед нэгэн их сургуулийн оюутнууд байшин барилгыг орхиж гудамжинд гүйлдэж гарсан гэнэ. Хотын Онцгой байдлын албаны утас руу айж сандареан иргэд 50 гаруй удаа залгажээ.
Мөн үүнээс өмнө Браэилийн зүүн хойд хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлж байсан юм. Германы дэлхий судлалын тавийн мэдээлснээр гвзар хөдлөлтийн төв нь Сан-Луис хотоос холгүй, 10 км-ын гунд байжээ. Хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна.
Г.Үжин