Нефть дамлан зарах гэсний улмаас Оросын хөлөг онгоцны багийнхныг Ливийн Зуара гэдэг боомт дээр саатуулсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тус хөлөг онгоц Оросын далбаа мандуулсан баижээ. Хөлгиин баг 11 хүнтэй байв. Энэ явдлын талаар Ливийн Засгийн газар ч, Оросын Гадаад хэргийн яам ч албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Хэрвээ Оросын онгоц мөн бол иргэдээ аврах ямар нэгэн шийдвэрийг удахгүй гаргана хэмээн хүлээгдэж байна.
2011 онд Муаммар Каддафигийн дэглэмийг унагаснаас хойш Ливид хоёр Засгийн газар оршин тогтнож буй бөгөөд ардчилсан сонгуулиар төвхнөж, дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэх засаглал нь Тобрук хотод, лалынх нь Триполид үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)