Баруун Африкын Буркино Фасо улсад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үүрэг гүйцэтгэгчдийг баривчилсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Хамгаалагчид нь суудлаасаа огцорсон экс Ерөнхийлөгч Блайсе Компаорегийн хүмүүс байсан хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Зүүн гар талаас Мишель Кафандо, Исаак Зида нар 10 сарын өмнө албан тушаалдаа томилогдох үеэр.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Кафандо, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Исаак Зида нар нийслэл Оуагадоугоу хотод Ерөнхийлөгчийн ордонд хуралдааны үеэр баривчлагчджээ.
Энэхүү үйл явдал нь өмнөх ерөнхийлөгчийн хамгаалагчдыг татан буулгана гэсэн албан ёсны шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн дараа болжээ.
Энэ үеэр шинэ төрийн удирдагчдыг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал Ерөнхийлөгчийн ордны гадаа болж байсан гэлээ. Тиймээс хамгаалагчид хүмүүсийг тараахын тулд гал нээж баривчилсан хүмүүсийг авч явсан байна.
Тэнгэр лүү буудсан учраас хэн нэгэн гэмтэж бэртээгүй аж. Ойрын өдрүүдэд нийслэлд эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай байгаа тул худалдааны төвүүд эрт хаалгаа барьж байна.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Сай өмнөх ерөнхийлөгчийн албаныхан барьцааны хүмүүсийг суллах гэдгээр хэлэлцээ хийхийг хүсч байгаа гэжээ. Мөн нөхцөл байдал хүчирхийлэлд хүргэх магадлалтай тул эх орончдыг төрийн тэргүүнүүдийнхээ төлөө зогсохыг уриаллаа.
Г.Үжин