Зүүн Украины босогчид сонгууль явуулна хэмээн шийдвэрлэжээ. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко энэхүү шийдвэрийг энх тайванд заналхийлэх “нүсэр аюул” хэмээн тодорхойлсон байна.
Өөрсдийгөө тусгаар улс хэмээн тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын удирдагч 10 дугаар сарын 18-ны өдөр сонгууль явуулна хэмээн зарласан билээ. Харин хөрш зэргэлдээх Луганскийн босогчдын бүс сонгуулийг 11 сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Европын холбоо, АНУ-ын дэмжлэгтэй Киев дэх засгийн газар ийм сонгууль явуулах нь өнгөрсөн хоёрдугаар сард Белорусын Минскт баталсан энхийг хэлэлцээрийг унагаахад хүргэнэ хэмээн мэдээллээ. Учир нь хэлэлцээрт босогчдын нутагт болох сонгууль нь Украины хуулийн хүрээнд зохион байгуулагдана гэж тооцоолсон гэжээ.
Түүнээс гадна босогчдын зарласан сонгуулийн хугацаа нь 10 сарын 25-нд засгийн газрын хяналт дахь нутгууддаа сонгууль зарлана гэсэн Украины төлөвлөгөөтэй таарахгүй байгаа юм.
Петро Порошенко энэ талаар мэдээлсний дараа Украинд мөргөлдөөн үүсгэсэн болон Крымийг ОХУ-д нэгдсэнд хариуцлага хүлээх ёстой 400 гаруй хүн, 90 байгууллагад хориг тавина хэмээн дуулгалаа. Украины хар жагсаалтыг удахгүй батлах бөгөөд гол төлөв Оросын төрийн өндөр алба хаагчид болон Украины салана тусгаарлагчдын удирдагчид багтсан байна. Мөн гадаад орны сэтгүүлчдийг ч хар жагсаалтад хамруулжээ.
Крым Орост нэгдтгэснээс хойш сарын дараа буюу 2014 оны дөрөвдүгээр сард зүүн Украинд эхэлсэн мөргөлдөөнд 8000 –аад хүн амиа алдаад байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)