Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе парламентын нээлтэнд дээр буруу илтгэл тавьсан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр тавьсан илтгэлээ огт өөрчлөлгүй андуурч уншчээ. Тухайн үед Ерөнхийлөгчийг илтгэл тавьж байхад нь сөрөг хүчний гишүүд дундуур нь асуулт асууж тавгүйтүүлж байсан удаатай. Тиймээс Роберт Мугабе илтгэлээ андуурсан гэж мэдээлсэн ч санаатайгаар дахин тавьсан байж болох юм гэсэн яриа байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон цаас холилдсон байсан учраас андуурсан гэсэн тайлбар хийжээ.
Роберт Мугабегийн илтгэлээ андуурч тавьсан нь тус улсад ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа юм. Парламентын чуулганыг шууд дамжуулж байсан үндэсний телевизүүд хүртэл шууд нэвтрүүлгээ тасалсан нь ерөнхийлөгчийг шүүмжилж буйгаа харуулж буй хэрэг гэсэн байна.
91 настай Ерөнхийлөгчийн үг хэлэхээс өмнө парламентын спикер өмнөх шиг саад болохгүй байхыг анхааруулсан тул түүний илтгэлийг таслалгүй бүрэн сонсжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)