Поп од Элтон Жон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ижил хүйстнүүдийн эрхийн асуудалд сөрөг ханддаг хэмээн шүүмжилдэг. Тэрээр энэ асуудал дээр В.Путины элэг хөшөөм байдлын тухай түүнд өөрт нь хэлэхсэн хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай.
Элтон Жон хүний эрхийн асуудлаарх Владимир Путины байр суурь тэнгэрт явна хэмээн шүүмжилж байжээ.
Элтон Жон хэд хоногийн өмнө өөрийн албан ёсны Инстаграм хаяг дээрээ дээрх хүслээ биелүүлсэн хэмээн мэдээлсэн юм. Тэрээр В.Путинд гей эрхийн асуудлаар утсаар ярьсанд талархал илэрхийлж байна хэмээн бичсэн юм.
Гэвч энэхүү мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албанаас эрс үгүйсгэсэн тайлбар хийлээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэхдээ “Энэ хоёрын дунд хаана, ямар ч харилцан яриа болоогүй. Тиймээс Ерөнхийлөгч В.Путиныг утсаар ярьсан гэх мэдээлэл төөрөгдөлт үүсгэж болзошгүй” гэсэн байна.
Дмитрий Песков “Элтон Жонтой хэн утсаар ярьсныг бид мэдэхгүй, лав манай ерөнхийлөгч биш. Бид утсаар ярих ямар ч хүсэлт хүлээн аваагүй. Хэрвээ Ерөнхийлөгч В.Путин Элтон Жоноос хүсэлт ирсэн бол ярилцах л байсан биз. Тэрээр хүний эрх, бодит байдлын тухай санал бодлоо хуваалцахдаа нээлттэй байдаг юм” гэжээ.
Харин Элтон Жоны хэвлэлийн төлөөлөгч Инстаграм дээр бичсэнчлэн алдарт од Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан бөгөөд ОХУ дах ижил хүйстнүүдийн эрхийн талаар биечлэн уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэлээ.
ОХУ 2013 онд ижил хүйстэнтэйгээ явалдахын эсрэг хууль баталсныг АНУ тэргүүтэй барууны орнууд шүүмжлэх болсон билээ. Уг хуульд 18-аас доош насны хүнийг ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ороход уруу татахыг хориглосон байдаг.
Г.Үжин