БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин энэ сард багтаан АНУ-д айлчилна гэсэн мэдээлэл цацагдсан. Гэхдээ үүнийг талууд баталгаажуулаагүй байсан билээ. Харин мягмар гарагт АНУ-ын Цагаан ордноос Ши Жинпиний айлчлалын талаарх мэдээллийг баталгаажууллаа.
2014 оны 11 сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-д айчлах үеэр.
Цагаан ордон мэдээлэхдээ “Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчал хийхдээ Ерөнхийлөгч Ши Жинпинийг эх орондоо урьсан юм. Ши Жинпин урилгыг хүлээн авсан бөгөөд энэ сард манай улсад айчлах болно” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн ордны мэдээлснээр Хятадын төрийн тэргүүн 9 сарын 25-ны өдөр Цагаан ордонд хүндэтгэлийг зоог барих аж.
“Энэ нь Америк-Хятадын хамтын ажиллагааг өргөтгөх боломж бөгөөд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа асуудлуудад гарц олох боломж олгох уулзалт байх болно хэмээн найдаж байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Ши Жинпин Вашингтон, Нью-Йорк хотуудад айлчлахаас өмнө буюу 9 сарын 22-ны өдөр Сиетлд аялах юм байна. Тэрээр Нью-Йорк хотод 9 сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанд илтгэл тавих аж.
Ши Жинпиний айлчлалаар хоёр орны хамтын ажиллагаанаас гадна кибер халдлага болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал дэлхий дахинд хэрхэн нөлөөлж буй асуудлыг хэлэлцэх юм байна.
Г.Үжин