Хүүхдийн Спортын V их наадам дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна. Спортын 17 төрлөөр явагдаж байгаа наадмын Уран сайхны гимнастикийн хэрэгсэл тус бүрийн аварга шалгаруулах болон багийн тэмцээн өнөөдөр болж аваргуудаа тодрууллаа. Уран сайхны гимнастикийн тэмцээнд нийт хот хөдөөгийн долоон байгууллагын 42 өсвөрийн тамирчид оролцсон байна.
Олсны аварга шалгаруулах төрөл:
1-р байр Х.Ундрал Сүхбаатар дүүрэг
2-р байр С.Энхжин Баянгол дүүрэг
3-р байр Б.Хишигбуян Сонгинохайрхан дүүрэг
Цагирагны аварга шалгаруулах төрөл:
1-р байр Г.Номин-Эрдэнэ Чингэлтэй дүүрэг
2-р байр Ж.Ариунсувд Чингэлтэй дүүрэг
3-р байр С.Энхжин Баянгол дүүрэг
Булавны аварга шалгаруулах төрөл:
1-р байр Х.Ундрам Сүхбаатар дүүрэг
2-р байр Э.Ууганбаяр Чингэлтэй дүүрэг
3-р байр Э.Энхдалай Баянзүрх дүүрэг
Багийн төрөлд:
1-р байр Баянзүрх дүүргийн баг тамирчид
2-р байр Чингэлтэй дүүргийн баг тамирчид
3-р байр Хэнтий аймгийн баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Хүүхдийн Спортын V Наадмын Уран сайхны гимнастикийн төрөлд баг тамирчидаа сайн бэлтгэж оруулсан дасгалжуулагчдыг шалгаруулахад:
1-р байр Дасгалжуулагч: Э.Хулан Чингэлтэй дүүрэг
2-р байр Дасгалжуулагч: Н.Булган Баянзүрх дүүрэг
3-р байр Дасгалжуулагч : Б.Болормаа нар шалгарлаа.
Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба гардуулан өглөө. Энэ үеэр тэрээр Хүүхдийн Спортын V Наадманд оролцож байгаа өсвөрийн баг тамирчдын ур чадвар өсөн дэвжиж байгааг онцлон урьд урьдын их наадмуудаас илүү олон тамирчид оролцож байгааг сайшааж байлаа.
Мөн Хүүхдийн Спортын V Наадманд 21 аймаг 9 дүүргээс төрөл тус бүрт өсвөрийн тамирчид оролцох нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байгаа АЗДТГ-ууд болон мэргэжлийн холбоод, ивээн тэтгэгчээр оролцож байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хүүхдийнхээ авьяас бэлгийг хөгжүүлэн наадамд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд талархаж байгаагаа илэрхийллээ.
Эцэст нь тэрээр хүүхэд бүрийн спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл, авьяас ур чадварыг дэмжин хөгжүүлэх, ирээдүйн олимпийн аваргуудаа багаас нь бэлтгэх энэ их үйлсэд идэхвитэй оролцож дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ болон Хүүхдийн Спортын V наадамд оролцож байгаа өсвөрийн тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе гэлээ хэмээн ЭМСЯ-аас мэдээллээ.