Өнгөрсөн долоо хоногт Унгарын хил нэвтрэн гүйж буй цагаачдыг бичиж байхдаа телевизийн зураглаач бүсгүй хүүгээ тэвэрсэн эрэгтэйг дэгээдэн унагаасан мэдээлэл олны анхаарлыг ихэд татсан билээ.
Тэгвэл зураглаачийн хөлд дэгээдүүлэн унасан аав, хүү хоёр Германд цагаачилсан тухай “CNN” агентлаг мэдээлжээ. Эцэг, хүү хоёр эсэн мэнд байгагаа илэрхийлж гэрэл зургуудаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.
Тэдэнтэй зүй бус харьцсан зураглаачийг дэлхий дахин жигшиж байсан бөгөөд тэр өдөртөө ажлаас нь халсан тухай манай сайт мэдээлж байсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)