Египет Улс энхийг сахиулагчид нь Мексикийн 8-ыг багтаагаад 12 жуулчинг санамсаргүйгээр хөнөөсөнд уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлжээ. Өчигдөр Египетийн аюулгүйн албаныхан терроризмын эсрэг ажиллагааны үеэр Баруун цөлд аялахаар явж байсан бүлэг аялагчдыг террористууд хэмээн андууран хөнөөсөн юм.
Исламын хэт даврагчидтай олон жилийн турш тэмцэж буй Египет 2013 оноос хойш терроризмын ажиллагааг эрчимжүүлэх болсон. Учир нь 3 жилийн өмнө исламист Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулснаас хойш террорист халдлага ихээр гарах болсон билээ.
Египетийн Еөрнхий сайд Ибрахим Махлаб Каир дахь Мексикийн Элчин сайдаас утсаар уучлал хүсчээ. Мөн Мексикийн Ерөнхий сайдаас уучлал хүссэн байна.
Мексикийн Ерөнхийлөгч Энрик Пена Нието Египетийг бүрэн төгс мөрдлөг явуулахыг утсаар шаарджээ.
Хэдий засгийн газрын тэргүүн уучлал гуйсан ч Дотоод хэргийн сайд жуулчид орохыг хориглосон бүсэд нэвтэрсэн гэдгийг мэдээлжээ.
Баруун цөл нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг бөгөөд Ливид үймээн дэгдэх болсноос хойш бага зэрэг аюултай газарт тооцогдох болсон юм. Ажиллагааны үеэр 12 хүн амиа алдсанаас гадна 10 мексик, египет хүн шархаджээ. Эмнэлэгт эмчлүүлж буй амьд гарагсад тэднийг нисдэг тэргээр бөмбөгдсөн хэмээн Мексикийн ЭСЯ-нд мэдүүлсэн байна.
Амьд гарсан 10 жуулчин эмнэлэгт эмчлүүлж байна.
Амиа алдагсдын 8 нь Мексик, 4 нь Египетийн иргэн байсан хэмээн мэдээлж байгаа ч Мексик одоо хүртэл дээрх тоог баталгаажуулаагүй. Египетийн Аялалын хөтөчийн холбооны тэргүүн жуулчид ямар маршрутаар явах ёстой байсан тухай мэдээллийг цагдаа нарт өгсөн байна. Тэрээр жуулчид бөмбөгдөлтөнд орохоос өмнө олон үзвэрийн газруудад хамгаалалттай хамт явж байсан гэжээ.
Даваа гарагт болсон хэрэг явдлын дараа Египетийн Гадаад хэргийн сайд Клаудиа Руйз Массиеу хэвлэлийн хурал хийсэн бөгөөд тун товчхон мэдэгдэл хийж, хурлын үеэр сэтгүүлчдийг асуулт асуухыг хориглосон юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)