АНУ ОХУ-д агаарын ашиглалтын бааз нээх гэж байна хэмээн мэдээлснийг барууны хэвлэлүүд онцоллоо.
“BBC” агентлагийн мэдээлснээр Вашингтон Сирийн Латакиа хотын ойролцоо Оросын хөдөлгөөн ажиглагдах болсон бөгөөд тэнд Москва агаарын ашиглалтын бааз байгуулахаар ажиллаж байна гэжээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Дэвис хэлэхдээ “Латакиад Оросын албаныхны тогтвортой урсгал өрнөх болсон бөгөөд тэнгисийн эрэг хавиар цэргийн томоохон тоног төхөөрөмжүүд зөөвөрлөж харагдах болсон” хэмээн хэлжээ.
Харин ОХУ тэдгээр нь цэргийн төхөөрөмжүүдээс гадна хүнс, хувцас багтсан хүмүүнлэгийн тусламж байсан бөгөөп Москвагийн зүгээс Сирийн засгийн газрыг “Исламын улс”-тай тэмцэхэд туслах зорилгоор илгээж буй хэмээн хариу мэдэгдсэн байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч энэ тухайд “АНУ Оросыг “Исламын улс”-тай тэмцэхэд тусалж байж магадгүй хэмээн бодож үзсэн. Гэвч энэ бол өөр зорилготой үйл ажиллагаа гэдэг нь илт байна. Нөгөө талаас Оросын тайлбарыг илүүд авч үзвэл байлдааны талбарт босогчдод ялагдаад байсан Башар Ал Ассадын дэглэмийг хэт хүчирхэгжүүлэхвий хэмээн айж байна. Учир нь Сирийн Ерөнхийлөгчийн дэглэм ялагдаж эхлээд иргэний дайныг дуусгах тухай асуудалд хөндөх нөхцөл үүсээд байсан юм” гэжээ.
Сирийн засгийн газар саяхан зүүн хойд хэсгийн Идлиб мужийг хяналтаасаа алдсан билээ.
Москва нь 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнд Ерөнхийлөгч Башар Ал Ассадын гол хамтрагч болсоор ирсэн гэж Америкийн хэвлэлүүд тэмдэглэжээ.
Г.Үжин