Молдавын нийслэл Чисунауд дахин авлигын эсрэг өргөн жагсаал боллоо. Олон мянган хүн нэгдсэн энэхүү жагсаалын үеэр тэмцэгчид хоорондоо мөргөлдсөн ч эмх замбараагүй байдал үүсээгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Жагсаалын өнгөрсөн 2-р сард байгуулагдсан иргэдийн нийгэмлэг болох “Dignity and Truth” зохион байгуулжээ.
Жагсагчид засгийн газрыг огцрохыг шаардсан бөгөөд эртний сонгуулийн үеэр нэг тэрбум долларын банкны залилангийн хэргийг шийдэхийг шаарджээ. Олон мянган хүн Молдав болон Европын холбооны тугийг барьсан бөгөөд “Огцор”, “Ялалт”, “Авлигыг хал” хэмээн орилсон байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж, дараагийн сонгуулийг хурдан явуулахыг уриалсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 10 мянга гаруй хүн төрийн эзэмшлийн банкнаас их хэмжээний бэлэн мөнгө алдагдсан хэрэгт эрх баригчид хариуцлага тооцсонгүй хэмээн жагссан. Өнгөрсөн сонгуулийн үеэр банкуудаас Их Британийн компаниудад “хууль бусаар” шилжсэн гэх хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм.
Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж олон тооны цагдаа нар нийслэлийн төв хэсгүүдийг бүслэн хаагаад байна.
Молдав нь Европын хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд ирээдүйд Грек шиг дампуурах магадлалтай хэмээн эдийн засаг судлаачид ярих болсон билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)