Асо галт уул өнөөдөр өглөө тургиж эхэлжээ.
Японы хамгийн том идэвхтэй галт уул Асо тургиж эхэлсэн тухай “Japan Today” сайт мэдээлжээ. Галт уул өнөөдөр өглөө тургиж эхэлсэн бөгөөд үнс, утаа нь 1000 метрийн өндөрт оргилж байна. Тиймээс дэлбэрэлт болвол нэлээд аюул учруулах нь хэмээн анхааруулж байгаа юм.
Японы цаг уурын агентлаг Камомото мужид орших галт уулаас хэрхэн үнс утаа оргилж буйг ажиглалтын камерт буусан бичлэг, зургаар ингэж үзүүлжээ.
Ойр хавийн оршин суугчид бэртэж гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй байна. Энэхүү явдалтай холбогдуулан “Japan Airlines” компани Кумамото мужаас хөөрөх болон тэнд буух бүхий л нислэгүүдээ цуцалсан байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард Асо галт уул 1500 метрийн өндөрт тургиснаар 30 гаруй нислэгийг цуцалж бйасан.
Японы Кюшу арлын өмнөд хэсэгт орших Асо галт уул нь далайн түвшнээс дээш 1592 метрт байрладаг. Японд 100 гаруй идэвхитэй галт уул оршдогийн хамгийн том нь Асо галт уул юм.
Галт уулын цагирагт оршдог Японд өнгөрсөн жил Токиогийн баруун өмнөд хэсэгт орших Онтаке галт уул дэлбэрснээр 57 хүн амиа алдсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)