Колумбийн хилд Венесуэлийн цэргийн онгоцууд ямар ч анхааруулга, зөвшөөрөлгүйгээр орж ирлээ хэмээн Колумбийн хэвлэлүүд мэдээллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр цэргийн онгоцууд өнгөрсөн бямба гарагт Колумбийн агаарын орон зайд хоёр удаа нэвтэрсэн байна.
Венесуэлийн 3000 орчим цэрэг Колумбийн хилийн ойролцоо ажиллаж байна.
Тус улсын Батлан хамгаалахын яам энэ талаар мэдээлэхдээ онгоцууд Венесуэл руу буцахын өмнө Алта Гуажира мужийн цэргийн баазын хилийн дээгүүр ниссэн гэжээ. Батлан хамгаалахын сайд мэдэгдэлдээ “Цэргийн эхний онгоцууд Колумбийн агаарын хилд 2.9 км-т нэвтэрсэн. Харин хоёр дахь удаагийнх дээр хоёр орны агаарын хилийн баруун хэсэгт 2.3 км-т нэвтэрсэн” гэжээ.
Хоёр орны гадаад хэргийн сайдууд бямба гарагт яаралтай уулзалт хийх үеэр.
Энэхүү хэрэг явдлын дараа Колумбийн албан тушаалтнууд Венесуэлийн эрх баригчдыг тайлбар хийхийг шаардсан байна. Венесуэлийн зүгээс одоог хүртэл албан ёсны хариу тайлбар хийгээгүй нь хоёр орны харилцааг ширүүсгэж болзошгүй байгаа юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр Венесуэл нууцаар хил нэвтрүүлэхийн эсрэг ажиллагааны хүрээнд Колумбитай хиллэх хамгийн урт хилийн гарцыг хаасан билээ.
Колумбийн 1000 гаруй иргэд Венесуэлд хууль бусаар хил давуулсан хэргээр яллагдаж байгаа.
Г.Үжин