Манай гаригийн өндөр настнуудын ихэнх нь Японд байна. Энэ улсын 100-гаас дээш насалсан өндөр настны тоо 60 мянгыг давжээ. Яагаад Японд хүмүүс ингэж өндөр насалдгийг эрдэмтэд хамгийн гол нь хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаардаг, нөгөө талаар өндөр настнуудаа халамжилж тусалж дэмждэгт байна гэж үзэж байна.
Саявтар японы өндөр настнуудын дунд асуулга явуулж үзэхэд тэд биеийн тамирын дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл байдгаас эмнэлэгт тун цөөн ханддаг гэсэн хариу гарчээ. Тэгээд ч тэд ямар нэгэн өвчнөөр биш зүгээр л ертөнцийн жамаар өөд болдог байна.
Японы 100-гаас дээш насалсан өндөр настны тоо жилээс жилд нэмэгдсээр одоо 100 мянган хүнд ийм насны 50 хүн ногдож байгаа юм. Япончуудын дундаж наслалт эмэгтэйчүүдэд 86,8, эрчүүд нь 80,5 жил байна.
Эх сурвалж: assa.mn
Сэтгэгдэл (1)