Өөрийгөө Чин гүрний гүнж хэмээн мэдэгдэн залилан хийж байсан эмэгтэйд БНХАУ-ын шүүх 13.5 жилийн хорих ял оноожээ.
Тэрбээр өөрийгөө “Гүнж Чанпин” гээд, Айсингиоро буюу Манж Чин улсын хааны ургийн овогт хамаарах хааны удмын үр хойч хэмээн бусдыг мэхэлж байсан юм.
Тэрбээр хамсаатныхаа хамт нэг жилийн дотор хохирогчдоос хоёр сая гаруй юань буюу 313600 доллар залилсан аж.
Хохирогчдын нэг нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар залилагчдыг өнгөрсөн онд баривчилсан юм. Харин БНХАУ-ын төвийн нутгийн Шэньси мужийн Ляньху дүүргийн шүүх Ванг мөн 500 мянган юаниар торгосон байна.
Вангийн хамсаатан Ян Зянлиньд 12 жилийн хорих ял оноож, 500 мянган юаниар торгожээ.