Өнгөрсөн зургаадугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн удирдах ажилтнууд авлигын хэрэгт холбогдсоны улмаас Ерөнхийлөгч Зепп Блаттер ажлаа өгөх болсон. Тиймээс ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахаар тогтсон билээ.
Ирэх оны хоёрдугаар сарын 26-нд товлогдсон сонгуульд Иорданийн хунтайж Али Бин Аль Хусейн нэрээ дэвшүүллээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард ФИФА-гийн сонгуульд өрсөлдсөн ч Зепп Блаттерт ялагдсан юм. Тиймээс Али Бин Аль Хусейнийг хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж байна.
Швейцарийн Цюрих хотноо болох сонгуульд Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини, ФИФА-гийн дэд тэргүүн асан Чон Мон Жун, Бразилийн домогт хөлбөмбөгч Зико болон Давид Жинола, Диего Марадона нар нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Г.Үжин