Европын холбоо гишүүн улсууддаа квотоор 160 мянган дүрвэгчийг тараан байршуулах төлөвлөгөө баталсан. Тэгвэл цагаачдын хямралыг шийдвэрлэх эхний алхмыг ХБНГУ шүүмжилсэн байна.
Германы Дэд Канцлер Сигмар Габриэль энэ талаар мэдээлэхдээ “Энэ жил 450 мянга орчим цагаач Германд ирсэн. Тэдний 37 мянган нь энэ есдүгээр сарын эхний 8 өдөр ирсэн. Энэ нь дүрвэгсдийн хямралыг аль болох хурдан шийдэх ёстойг нотолж байна” гэжээ. Тэрээр төлөвлөгөөний тухай Германы парламентдаа үг хэлэхэдээ “Хэн ч эелдэг байхыг хүсэхгүй бол энэ төлөвлөгөө яах вэ гэдэг сонин. Тиймээс илүү хатуу байр суурьтай байх ёстой” хэмээн хэлсэн байна.
Лхагва гарагт Европын хорооны Ерөнхийлөгч Жан Клауде Жанкер Грек, Итали, Унгарын 120 мянган цагаачийг гишүүн орнууддаа тараах төлөвлөгөөгөө танилцуулсан. Европын парламент Жанкерын төлөвлөгөөг пүрэв гарагт хэлэлцээд дэмжсэн тул одоо гишүүн орнуудтайгаа тохиролцох л үлдээд байгаа юм.
Квотоор цагаач хүлээн авахыг эсэргүүцсэн Чех, Унгар, Польш, Словакийн төрийн тэргүүнүүд болон бусад гишүүн орны удирдагчид маргааш Германд уулзан хямралын асуудлыг хэлэлцэх билээ.
Сербийн телевизийн мэдээлснээр Унгарын хил дээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд 5000 гаруй цагаач ирсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)