Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэвлэлийнхний анхааралд байна. Тэдний нэг нь “McAfee” вирусын эсрэг программыг зохион бүтээсэн Жон Макафи юм.
63 настай Жон Макафи өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэрээр 1990-ээд онд компаниудын хувьцааг арилжиж нэлээд хөрөнгөжсөн бөгөөд 2012 онд галт зэвсэг, мансууруулах бодис хадгалсан хэргээр баривчлагдаж байсан ч буруутайг гь тогтоогоогүй байна.
Бие даан нэрээ дэвшүүлж буй тэрбумтан Жон Макафи нь хөршийнхөө аминд хүрсэн хэргээр сэжиглэгдэж байсан. Тэрээр Гватемал руу дүрвэх гэж яваад хууль бусаар хил давахыг завдсан хэмээн баривчлагдаж байжээ.
Г.Үжин