Оросын сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцов бусдын гарт амь насаа алдсан. Түүний аллагын хэрэгт хэн буруутайг одоо хүртэл тогтоогоогүй байгаа. Харин өчигдөр Борис Немцовт Эрх чөлөөний одонг нөхөж олгох ёслол АНУ-д боллоо.
Ёслолын үйл ажиллагаа Вашингтон хотын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнд болсон байна. Шагналыг АНУ-ын Сенатын гишүүн Жон Маккейн гардуулсан бөгөөд талийгаачийн үзэл бодол нэгт нөхөр, Ардын эрх чөлөөний намын дэд дарга, сэтгүүлч Владимир Кара-Мурза өмнөөс нь хүлээн авчээ.
Америкийн зүгээс Бори Немцовын Орост ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж байгаа хэрэг хэмээн шагналаа тайлбарлаж байна. Немцовоос гадна АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ж.Бейнер, Суданы иргэн Со Ибрагим нар уг шагналыг хүртсэн байна.
Америкийн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь 1995 оноос эхлэн Эрх челөө шагналыг гардуулах болжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)