"Исламын улс” бүлэглэл норвег, хятадын хоёр иргэнийг худалдаална гэдэг зарыг дэлхий дахинд түгээлээ.
Алан хядагчдын гаргасан зар мэдээлэлд Осло хотын оршин суугч 48 настай Йохан Гримсгаард-Офстад, Бээжин хотын оршин суугч 50 настай Фан Цинхуй нарыг худалдана гэжээ. Өөрөөр хэлбэл, барьцаалагдсан иргэдийнхээ төлөө мөнгө төлж амь насыг нь аврах боломжийг харъяа улсуудад нь олгож байгаа аж.
БНХАУ одоогоор энэ талаар мэдэгдэл хийгээгүй бол Норвегийн Ерөнхий сайд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Бид ямар ч байсан иргэнээ эх оронд нь буцааж авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ. Гэхдээ үүний төлөө улс мөнгө төлөхгүй" хэмээсэн байна.
Исламын улс хоёр иргэний амийг хэдээр үнэлэх болон харъяа улсууд нь иргэдээ аврах эсэх нь тодорхойгүй байна .
Г.Үжин