Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж энэ сарын башёд барилдахгүй аж.
Учир нь тэрбээр өмнөх башёд Мёгирюүг давахдаа дэвжээнд гараа эвгүй цохисноор баруун тохойгоо гэмтээсэн юм.
Уг гэмтэл бүрэн эдгээгүй учраас Аки башёг өнжихөөр болжээ. Ингэснээр Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарын хоёр ёкозүна барилдахаар болж байгаа юм.