Герман улс Оросын хувьсгалын эцэг Лениний аварга том толгой хөшөөг ухаж гаргасан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Толгой хөшөөг 24 жилийн өмнө ойд булсан байсан юм.
Ажилчид боржин чулуун хөшөөг Берлины ойролцоо орших ой модноос ухаж гаргасан нь түүх судлаачдын кампанит ажлын хүрээнд явагдсан гэжээ.
Толгой хөшөө нь нэгэн цагт коммунист удирдагчийн 19 метрийн өндөртэй хөшөөний нэг хэсэг байсан бөгөөд Берлин хотын зүүн хэсэгт байршдаг байв. Лениний хөшөөг Берлиний ханыг нураасны дараа буюу 1991 онд буулгаад, ойд аваачиж булжээ.
Хөшөөг 2003 онд гарсан “Баяртай Ленин” хэмээн Германы нэгдлийн тухай өгүүлэх инээдмийн кинонд ашиглаж байжээ.
Лениний 3.5 тонн “толгой”-г баруун Берлинээс Спандау Китаделлейн музейд аваачих бөгөөд Германы хөшөө баримлуудын тухай үзэсгэлэнд тавих аж.
1991 онд Лениний хөшөөг буулгах үед.
Г.Үжин
Сэтгэгдэл (4)