Нормандын дөрвөл буюу ОХУ, Украин, Франц, Германы төрийн тэргүүнүүд ирэх аравдугаар сарын 2-нд Парис хотод уулзахаар болжээ.
Владимир Путин, Петро Порошенко, Франсуа Олланд, Ангела Меркель нар Украины зүүн бүс нутгийн хямралыг энхийн замаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх юм.
Энэ үеэр талууд өнгөрсөн онд үзэглэсэн Украины зүүн бүс нутагт гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт хэр байгааг авч үзнэ. Мөн ОХУ-аас Украинд нийлүүлж буй байгалийн хий асуудал ч уулзалтын халуун сэдэв болно хэмээн "CNN" агентлаг бичжээ.
Г.Үжин