Японы нутгийг Этау хар салхи дайран өнгөрсний дараа их хэмжээний ширүүн бороо орсон нь зарим мужуудад үерийн аюул авчраад байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй бороо, үерийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ.
Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй ч нэг хүн сураггүй болсон гэсэн мэдээлэл байна. Үерээс үүдсэн хөрсний нурангийн аюул нүүрлээд буйг холбогдох албаныхан ард иргэдэд анхааруулж байна.
Этау хар шуурга нь цагт 125 км хүртэл хүчтэй шуурсан бөгөөд Японы зүүн хэсгийн ихэнх нутгийг дайрчээ. Байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн газар нь Точиги мужийн Ибараки хэмээх хот гэнэ. Тус хотод хүчтэй салхинд цохигдож 15 хүн бэртэж гэмтсэний хоёрынх нь биеийн байдалд хүнд байгаа юм.
Өнгөрсөн сард Гони хар шуурга Японыг дайрснаар нэг хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ.
Г.Үжин