Крымийн өөртөө засах орны Татаар нийгэмлэгийн идэвхтнүүд ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна жагсахаа хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ.
Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов “Бид тус арга хэмжээг дэмжихгүй. Харилцан тохиролцох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх зэрэг жагсаал хийхгүйгээр шийдэлд хүрэх арга олон бий” хэмээсэн байна. Украинаас Крымд илгээдэг хүнсэнд саад хийхээ татаарууд мэдэгдсэн аж.
Крым ОХУ-тай нэгдсэнээс хойш 700 татаар хүн Крымээс явсны 450 орчим нь эргэн ирсэн талаар орлогч сайд Руслан Балбек мэдээлэв. Крымд 175 ястан байдаг бөгөөд үүний 68 хувь нь уугуул оросууд, 16 хувь нь украинчууд бол 10 хувь нь татаарууд билээ. Энэхүү нэгтгэл тэдэнд хүнд туссан гэж ажиглагчид үздэг. Гэвч байгуулагдаад удаагүй байгаа “Крымийн татаарууд” телевизийн сувагт Крымийн зүгээс ямар нэг хяналт тавихгүй хэмээн Сергей Аксенов мэдэгдсэн.
Сэтгэгдэл (1)