Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони өнгөрсөн зургадугаар сард Алтайд очиж Оросын төрийн тэргүүнтэй цуг амарсан билээ. Тэрээр найз В.Путинтэйгээ дахин уулзахаар өчигдөр Орост очсон тухай Италийн хэвлэлд мэдээлсэн байна.
Экс Ерөнхий сайд Ром хотноо хоёр ч чухал уулзалттай байснаа хойшуулж Оросыг зорьжээ. Хоёр найз олон улсын тулгамдсан асуудал тэр дундаа терроризм, Сири, Украины хямрал, дүрвэгсдийн асуудлыг ярилцах гэнэ.
С.Берлускони нь өдгөө “Итали урагшаа” хэмээх улс төрийн томоохон намын дарга болсон.
Г.Үжин