Засгийн газраас боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын хуулийн төслийн эсрэг Токиогийн төвд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Шинжүки дүүрэгт болсон цуглаанд 5000 орчим хүн оролцсон талаар холбогдох албанаас мэдээлэв.
Тэдний дунд компанийн ажилчид, хүүхдээ дагуулсан ээжүүд хүртэл байжээ. Тэд “Үндсэн хуулийн IX заалтыг бүү устга”, “Бид дайныг хүлээн зөвшөөрөхгүй” зэрэг бичигтэй лоозон барьж, зурагт хуудас тарааж байлаа. Жагсаалд оюутнуудыг тэргүүлэн оролцсон Аки Окуда цуглаанд оролцогчдыг эсэргүүцлээ илүү хүчтэй илэрхийлэхийг уриалж байв. Нэг компанийн ажилтан “Би ажлаа тараад харьж амармаар байсан ч энэ цуглаанд оролцож байна. Учир нь энэ шинэ хуулийн төсөл хямралын төвшинд хүргэлээ” гэжээ. Эсэргүүцэгчдийн нэг нь “Бид Засгийн газраас шинэ хуулиа цуцлахыг шаардаж байна. Тэд ядаж хангалттай тайлбар ч өгөхгүй байна шүү дээ” гэв.
Шинээр батлах гэж байгаа энэ хууль нь Японы өөрийгөө хамгаалах хүчнийг илүү хүчирхэгжүүлж, хилийн чанадад үүрэг гүйцэтгэх боломж олгож буй юм.